НМХГ: 20 Аж ахуйн нэгж, иргэдийн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ

НМХГ-аас ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг, хадгалан борлуулдаг иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээ баталгаажилт дутуу нийлүүлэгчээс авсан, хадгалах нөхцөлийг бүрэн хангаагүй, хадгалалтын үед ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг биелүүлээгүй, дотоод хяналт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Хяналт шалгалтад хамрагдсан 20 аж ахуйн нэгж, иргэдийн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчын хугацаатай албан шаардлага хүргүүлж байна.
Зөрчил бүхий 4 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад ургамал, ургамлын гаралтай 48 нэр төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоогоос 114 дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ургамлын хорио цээр, нян, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл байгаа эсэхийг шинжлүүлэхээр хүргүүлж ажиллалаа.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …