Pregnant woman practicing yoga, sitting in lotus position on a beach at sunset

“Нарны мөргөл” дасгалын ач тус

Завгүй амьдрал, шахуу цагийн хуваарьт баригдаад өглөө дасгал хийж амжихгүй гэж боддог хүн олон. Түүний оронд усанд орж, аяга кофе, өглөөний цайгаа ууж, ажилдаа яаран гарч одно.

Тэгвэл 5-хан минутанд хүний биеийг эрүүлжүүлэх, сэргээх увидастай Нарны дасгалын ач тусыг товчхон танилцуулъя.

Энэ дасгалыг хийхэд хүний биеийн бүх булчин шөрмөс, үе мөч, эд эсүүд хөдөлгөөнд ордог байна. Тодруулбал, хүний биед байх 72000 судал, суваг, 600 орчим булчин, 200 орчим ясыг хөдөлгөөнд оруулж эдгээрийг холбосон үе холбоос, шөрмөсийг хөдөлгөөнд оруулдагаараа онцлогтой.  Дурын хүн энэ дасгалыг хийж чадна.

Surya namaskara буюу “Нарны мөргөл” нь олон давуу талтай бөгөөд 12 угсармал дасгалын бие махбодод нөлөөлөх 12 ач тусыг танилцуулж байна.

1. Биеийг бүхэлд нь хүч оруулж бэхжүүлдэг.

2. Өтгөн хатахаас сэргийлж, хоол шингээлтийг сайжруулна.

3. Тархи болон биеийн доод хэсэг, нуруу нугасны мэдрэлийн системийг сайжруулна. Санах ой алдагдахаас сэргийлэх, анхаарал төвлрөлийг болон тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

4. Цусны даралтыг эмчилж, зүрхний булчинг бэхжүүлнэ. Мөн пульсыг тогтворжуулдаг.

5. Уушгины хүчин чадлыг сайжруулж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, бие махбодийн бүхий л чухал эрхтнүүдийг эрүүлжүүлдэг.

6. Цусны эргэлтийг сайжруулахад маш их ач холбогдолтой бөгөөд арьс өнгөлөг, сайхан болж гэрэлтдэг.

7. Хүмүүсийн бие махбодийн суурь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлж, илүүдэл жинг бууруулдаг.

8. Сарын тэмдгийн эмгэгийг эдгээж, цэвэршилтийн үйл явцыг зохицуулдаг тустай. Эмэгтэйн умайд хүчтэй нөлөө үзүүлдэг учраас энэ дасгал нь жирэмсэн эх хүндрэлгүй төрөхөд тусалдаг.

9. Бэлгийн үйл ажиллагааг сайжруулдаг. Бэлгийн булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотой аливаа дотоод гажгийг анагаана.

10. Үе мөчний өвдөлтийг багасгана. Артрит, sciatica, бусад үе мөчний эмгэгийг эмчлэхэд маш үр дүнтэй.

11. Оюун санаа болон бие махбодийн тэнцвэрийг хангана. Тархи, бие махбодийн, оюун ухааны чадавхийг дээшлүүлэх замаар тэвчээртэй, хүч чадалтай болгодог.

12. Биеийн хөшүүн байдлыг арилгаж, уян хатан болгоно.

Бие мах бодын хувьд йогийн байрлал нь булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтнүүдэд массаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг юм. Йог нь өөрөөр нь, энгийн аргаар урхагшиж ужгирсан төрөл бүрийн хууч өвчнийг эрүүлжүүлж, мөн биеийн дархлааг сайжруулна.

Нарны мөргөл нь танд өдрийг сайхан өнгөрүүлэхэд туслах болно. Мөн энэ дасгалыг хийснээр эерэг энергийг хуримтлуулна. Дасгалаа байгальд нар луу харж хийвэл бүр ч илүү үр дүнтэй байдаг гэдгийг санаарай.

Хэрэв танд илүү зав байгаа бол энэ дасгалыг 3 хэмнэлээр /удаан, дунд, хурдан/ хийнэ. Хэдэн тойрог хийсний дараа бүх биеийн хөлс гарч, аяндаа дасгал өөрөө хийгдэх мэт өд шиг хөнгөн болно. Өдөр бүр давталтын тоогоо нэмсээр 108 удаа хийхэд бие эрүүлжин, ухаан хурц болж, цовоо сэргэлэн болдог.

Тэгэхээр өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө өөртөө 5-хан минут зориулаарай.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …