Дэлхий ертөнцийн тухай хачирхалтай 10 баримт

Манай дэлхий бол галактикийн цорын ганц амьд амьтан оршин буй өвөрмөц гараг билээ. Үнэндээ хүн төрөхтөн түүхийнхээ бүхий л хугацаанд энэ ертөнцийг бүрэн дүүрэн судалж, танин мэдэж чадахгүй байгаа учраас байгаль дэлхий маань өвөрмөц онцгой байсаар ирсэн. Гэсэн хэдий ч бид өөрийн гарагийнхаа тухай танин мэдэх тусам гайхан алмайрч байдаг. Та бүхэндээ дэлхий ертөнцийн тухай хачирхалтай 10 баримтыг сонирхуулъя!

1. Дэлхийн хамгийн хуурай газар бол Мак-Мурдо буюу Хуурай хөндий юм. Энд сүүлийн хоёр сая жил бороо ороогүй бөгөөд энэхүү газар нь Антрактид тивд байдаг ажээ.

2. Дэлхийн нийт алтны 99 хувь нь дэлхийн цөмд байдаг.

3. Дэлхий дээрх галт уулын 90 хувь нь усан дор байдаг.

4. Дэлхийн цэвэр усны 1/5 хувь ердөө ганцхан нууранд байдаг. Тэр бол ОХУ-д оршдог Байгаль нуур юм.

5. Дэлхийн тойрог замд хүний бүтээсэн хаягдал 38,000 мянган хиймэл дагуул, сансрын хөлөг, пуужингууд зэрэг объектууд тойрон эргэлдэж байна.

6. Үлэг гүрвэл амьдарч байх цаг үед нэг өдөр 23 цаг үргэлжилдэг байсан гэнэ.

7. Хэрвээ дэлхий элсний ширхэг шиг хэмжээтэй байсан бол нар жүржний хэмжээтэй адил байх байжээ.

8. Эрт дээр үед үүл газар дэлхийн 60%-ийг хучиж байсан байна.


9.
 Нарнаас цацарч буй гэрэл бидний нүдэнд харагдахад 8 минут хугацаанд зарцуулна. Өөрөөр хэлбэл бид 8 минутын өмнө цацруулсан гэрлийг бид хардаг гэсэн үг.


10.
 Бид далай, дэлхийн цөмөөс илүү орчлон ертөнцийн тухай мэддэг. Үнэндээ бид далай тэнгисийн 95 хувийг судлаагүй байгаа ажээ.

Эх сурвалж: Өнөөдөр.мн
http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …