Спортын сэтгэл судлал нь тамирчдыг сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байлгах, тэднийг уналт, бэртэл, гүйцэтгэлийн түвшин эсвэл сэтгэлзүйн блокийг даван гарахад нь туслах, спорттой холбоогүй асуудлуудыг даван туулахад туслах маш чухал нөлөөтэй байдаг байна.
Мөн тамирчдыг ялагчийн сэтгэл зүйг хадгалж үлдэх, бодлоо удирдах, ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх, өмнөх гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж цаашдаа хэрхэн урагш тэмүүлэх, бэлтгэлийн дараа зөв амрах, спортоос халшрах байдалд оруулахгүйн тулд үргэлж шинэлэг урам зоригтой байхад нь туслах зэрэг ач холбогдолтой юм.
Тухайн тамирчин бие махбод болон сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн, өндөр түвшинд байгаа тохиолдолд их спортод илүү амжилтад үзүүлдэг нь нэгэнт тодорхой тул сэтгэл зүйн хувьд тамирчдадаа туслах зорилгоор МҮОХ-ноос “Спортын сэтгэл зүй” цуврал сургалтыг спортын сэтгэл зүйч болон тамирчидтай хамтран та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.
Шинэ контентийн эхний дугаарыг 5 дугаар сарын 9-ны өдрийн 21:00 цагт MNB Sport сувгаар хүлээн авч үзнэ үү.