Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай…О.Дашбалбар
Яг одоо Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат юу бодож суугаа бол гэдэг сонин байна…
100 жилийн түүхтэй энэ байгууллага түүхийн цаг үе бүртээ л залуучуудыг түчээлж үйл ажиллагаагаараа тэргүүлж явсан. Гэвч 2000 он гараад яг л хөл нь муудаж хөгширсөн хүн шиг л үйл ажиллагаа нь саармагжиж унтаа байдалд орсон юм. Ийм байгууллага байдаг билүү гэж залуучууд гайхан бодоход хүргэсэн.
Тэр жил….
2012 онд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгчөөр А.Мөнхбат сонгогдлоо гэсэн мэдээ хэвлэлийн хуудсыг дүүргэсэн. Тухайн цаг үед нилээд хэдэн унтаа байгууллагуудын дарга нар цус сэлбэж залуучууд орж ирж байсан үе Шударга өрсөлдөөний даргаар хүртэл О.Магнай болоогүй юу. Залуус ч ээлж дараалан хурал хийж мартагдсан газрууд амь орж, хэвлэлийн бүх анхаарал тийшээ чиглэж байлаа. Монголын Залуучуудын Холбоо тэр жил дахин амилах шиг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.
Архив:
Паркаа аваръя, Спирт үү, Спорт уу, Унадаг дугуйтай Улаанбаатар, Авлига би авахгүй би өгөхгүй, сонгуульдаа оролцоё, Эрхээ идэвхжүүлье гэх мэтчилэн олныг хамарсан залуучуудыг сэрээсэн, маш олон сайхан, нийгэмд түүчээлэх ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байсан. Спортын тэдгээр уриалгын ачаар бид өнөөдөр бааранд биш зааланд тоглож, баарнаас их фитнесстэй, дугуйн замтай болж дугуйны хэрэглээ нэмэгдэжээ… Аан тийм бас нэг санахын дэргэдээ салбар байгууллагууд байгуулж тэр дундаас хамгийн сайн ажиллаж оюутнуудыг цагийн ажил хийх анхны суурийг тавьж өгсөн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж үйл ажиллагаагаа эхлүүлж залуусыг ажилтай, орлоготой болгож байсан санагдах юм. Ёстой нэг гялалзсан сайхан залуучууд ажлыг ч ёстой умалзуулсан даа…
15,16,17 онууд…
Эдгээр онууд Азийн залуучуудын чуулганыг Монгол Улсдаа анх удаа зохион байгуулж, АСЕМ-ын дараа орох дээд хэмжээний маш том чуулганыг тэд хийсэн, чадсан. Тэр он жилүүд гоё байж залуучууд бужигнаж, улс орон маань гэгээ татаа л явчих шиг болж билээ. Залуучуудыг ингэж сэрээж, удирдаж, чиглүүлж, дуу хоолойг нийгэмд хүчтэй хүргэж чадах шинэ залуу манлайлагч төрж байгаад нийгэм босч зогсож алга ташин хүлээн авсан юм. 16 он Хулгайчгүй Монгол хөдөлгөөн Хар, Цагаан жагсаалт… ард түмний нүд нээгдэж, чих онгойсон залуучууд зоригтой дуу хоолойгоо хүргэсэн гэж боддог. Биднээс хулгайлаад байгаа феодал дарга нарын нүүрлүү харж байгаад хулгайч гэж хэлэх зориг зөвхөн залуучуудаас л гарна. А.Мөнхбатын салаавчтай сонин айл бүрт орсон. Ард түмэн хулгайчдыг харсан, мэдсэн, таньсан. Тэдэнд хар, цагаанаар нь ялгаад өгсөн.
Бүтээн байгуулалтын цаг тоолж эхэллээ….
Сүүлийн жилүүдэд залуучууд хулгайч нарын гар хөл болж амь зогоох биш Бүтээх болсон. Шинэ үе ирсэн, Шинэ цаг тоолоод эхэлсэн. Саяхан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сошиалд “Хонхны дууг” од болгоогүй юу. 90 оны залуучууд эмгэн өвгөн болсноо мэдэхгүй… сэтгэл нь сайхан юмдаа зайлуул үс нь бууралтаж хөл нь майгарсан ч, тархи нь залуу насаа тавьж явуулахгүй зууралдсаар. Гэвч сэтгэлгээ нь өнгөрсөндөө гацсанаа анзаараагүй… Уучлаарай шинэ үе хаалга нээгээд ороод ирсэн байна. Одоо тэднийг дээш нь суулга.
Инээсэн бүхэн найз биш
Уурласан бүхэн дайсан биш….
Юу болов оо… Монголын Залуучуудын Холбоо VI их хурлаа хийлээ гэнэ үү өчигдөр \2020.05.08\. энэ цар тахлын үед юун 300-аад залуу цуглуулчихваа. Яагаад гэнэт нийгмийн түүчээ залуучууд эрх мэдлийн төлөө ухаанаа алдчихав. Тэд хайртай бүхнээ эрсдэлд оруулчихлаа. Бүр цаашлаад эх орноо үгүй хийлээ. Энэ А.Мөнхбат чинь залуучуудыг улс төрийн золиос болгож байгаа юм байхдаа. Гэж бодон мэдээллийн мөрөөр орлоо. Зарим нэг сайт, сонин, тв, сошиал яг ижил гарчигтай яг ижил зурагтай яг ижил мэдээг нийтэлсэн байх юм. Тэнд Монголын номер нэг сайт news.mn хүртэл тууж явна. Ууг нь төлбөртэй мэдээ л нэг ийм форматтай байдагдаа.
А.Мөнхбат арай ч ийм юм хийхгүй ээ…
Өчигдөр хэдэн залуучууд нийлж хууль бус хурал зохион байгуулаад хууль бус ерөнхийлөгч сонгоод МЗХ-ны шинэ сонгогдсон ерөнхийлөгч гээд тунхаглажээ. Сүртэй юм болсон юм байх оо. Хөдөө орон нутгаас 300 залуучуудыг цуглуулаа л, ХААИС-ийн анги бүрийг түрээслээ л, хайран мөнгө, улс орон хямраад хар жагсаалтад орчихсон биздээ. Улсад онцгой байдал зарлачихсан байгаа энэ цаг үед эрх мэдлийн төлөө улайрна гэдэг л энэ байх. Залуучуудаа ингэж улс төржихгүй ээ. Залуучууд ухаанаар биш уураар, эвээр биш хүчээр, албан ёсны биш хулгай дээрмийн замаар хандаад байвал энэ улс яаж өөдлөх юм бэ?
А.Мөнхбатыг харин ч өмөөрчихье… залуучууд та нар Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас суралц, үгийг нь сонс, удирдуул. Түүхэндээ 20-р зуунд Д.Сүхбаатар, 21-р зуунд А.Мөнхбат шиг сайн удирдагчид залуучуудын байгууллагад байгаагүй. Удирдлагыг гартаа авах гэж улайрч байгаа дээрх залуучуудыг харвал ахиж ийм удирдагдагч гарч ирэхийг харах миний нас хүрэлцэхгүй юм байна. Хурал хийсэн залуучуудыг харлаа өмнө нь А.Мөнхбатын удирдлагад ажиллаж байсан залуус ар нуруу руу нь хутга шаажээ. Ийм банди нар залуучуудын байгууллагыг удирдахгүй ээ. Та нар эхлээд дүрэм, журмын дагуу хурал хийж албан ёсоор Монголын залуучуудад хүлээн зөвшөөрөгд. Бүтээгч залуучуудын саналаар ерөнхийлөгч гэсэн эрхэм хүндтэй албан тушаалыг ав. Тэрнээс шиврээ угааж чадахгүй, гүзээнээсээ салж чадаагүй, тархи нь дээрээ биш доороо гацсан гаруудын саналаар хуурамч ерөнхийлөгч болчихоод тэрийгээ тэрэлжид тэмдэглэж шөнөжин архидаж, улсын онцгой байдлын хууль дүрэм журмыг зөрчихгүй шүү.
Ахиад харсан чинь А.Мөнхбат хавьгүй илүү юм байна. Тэр угаасаа ажлаа албан ёсоор хүлээлгэж өгнө. Гэхдээ та нар шиг хулгайчдын гар хөл болсон залуучуудад биш.
Нийтэлсэн: Cump