Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг жилд 252000 гаруй литр сүү зах зээл нийлүүлжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Ш.Шүрэнцэцэгт “Улсын аварга фермер”-ийн шагналыг гардуулан өглөө.

Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг 16 наснаасаа мал аж ахуйн салбарт саальчнаас эхлэн ажиллаж, эдүгээ 44 дэх жилдээ фермийн аж ахуй эрхлэн ажиллаж байна.  Тэрээр сүүлийн гурван жилд малын зүй бус хорогдол гаргалгүй, мал сүргээ жил дараалан өсгөж, 2019 онд 60 үхэр тоолуулж, сүүний чиглэлийн хар тарлан үхрийн аж ахуйг дагнан эрхлэж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарчээ. Үүний үр дүнд нэг үнээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэн саалийн 305 хоногт нэг үнээнээс  4200 литр, жилдээ 252000 гаруй литр сүү сааж, хар тарлан үхрийг цэврээр үржүүлэхэд өөрийн ажлын туршлага, ур чадвараа дайчлан ажилладаг байна.

Фермийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжүүлэн, малын арчилгаа, маллагааны технологи эрүүл ахуйн шаардлагыг хангасан 1450 мкв талбай байрыг ашиглан, цахилгаан саалтуур бүхий зогсоолыг бий болгож, нутгийн 2 иргэнийг байнгын ажлаар байраар хангаж, малгүй 2 өрхийг малжуулан мал маллах арга ухаанд залуу фермер эрхлэгчдийг сургахад хувь нэмрээ оруулж байгаа юм.

Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг аж ахуйгаа тогтвортой эрхлэн, сүргийг нөхөн сэргээх үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуй нэгжтэй харилцан туршлага солилцож, эрүүл ахуйд нийцсэн баталгаат сүүгээр нийслэлийн иргэдийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулан хөдөлмөрлөж байна.

http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …