Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Тэгвэл Улсын Онцгой Комисс өчигдөр /2020.05.11 /хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх шийдвэрээ баталгаажуулсан байна.Тодруулбал, энэ сарын 18-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот, 30-нд Гоа руу тусгай нислэг үйлдэхээр болсон байна.
Энэ талаар Шинэ Дели хот дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Шинэ Дели хот дахь Элчин сайдын яам: Монгол Улсын Онцгой Комисс 2020 оны 5 дугаар сарын 11-нд хуралдаад Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх өмнөх шийдвэрээ баталгаажуулсан. Тусгай нислэгийг “МИАТ” компани 2020 оны 5 дугаар сарын 18-нд Делид, мөн сарын 30-ны хавьд Гоа-д ирүүлэхээр тогтсон байна
Тусгай үүргийн нислэгт Гоа-аас зорчих бага насны 128 лам оюутан, тэдний асран халамжлагч нар болон Хубли, Гоад суралцдаг хоёр иргэнээс бусад 162 хүн энэ 5 дугаар сарын 18-ны өдөр Шинэ Делид ирсэн байх шаардлагатай. Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудлын чухам аль зогсоолоос тусгай үүргийн онгоц хөөрөхийг жич мэдэгдэнэ.
Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийг ГХЯ-ны Консулын газарт хүргүүлсэн. МИАТ компани тус компанийн хэнтэй харьцах, ямар дансанд тийзийн төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдмэгц жич мэдээлэх болно. Тиймээс дор бүрнээ МИАТ компанитай холбоо барьж тийзийн үнийг шилжүүлэх, суудлын захилга хийхэд анхаарах хэрэгтэй.
Улаанбаатар хотноо тусгаарлах байрны үнэ нэг сая 50 мянган төгрөгийг ОБЕГ-ын ХААН банкны 50844538375 тоот дансанд тухайн хүний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичиж тушаасан, “СOVID19”-ийн шинжлгээ хийлгэж баталгаажуулсан байхыг мөн сануулья.
Энэтхэгийн засгийн газар (Олон улсын нислэг нээгдэх хүртэл болон түүнээс 30 хоногийн хугацаанд визийг төлбөргүй сунгах “Навбахарат таймс” сонины 5 дугаар сарын 6-ны дугаарт зарласан), дурдсан хугацаанд визийг хүчингүй (Suspended) болгосоноо ГХЯ нь мэдэгдсэнийг өмнө мэдээлэсэн.
Энэтхэг улсад цар тахлын халдвар буураагүй, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул дотоодын тээвэр, эрүүл мэндийн шинжилгээ зэргийг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй. Дотоодод зорчих зөвшөөрлийг Энэтхэгийн Гадаад Хэргийн Яам, Дотоод Хэргийн Яамдад мэдүүлсэн, “Зөвшөөрөл” гармагц Та бүхэнд мэдээлэх болно.
Нэг дор олон хүн цуглахгүй, амны хаалт, гар ариутгах шингэн, бээлий хэрэглэх, хоорондын зайг барих, ариун цэвэр, халдваргүйтгэлийн дэглэм сахихад болон 2020 оны 5 дугаар сарын 18-ны 11.00 цагт Шинэ Дели хотын нисэх буудалд очсон байхаар дотоодын аялалаа зохицуулна уу.
Энэтхэгийн засгийн газрын шугамаар суралцаж, мэргэжил дээшлүүлж, эмчилгээнд ирсэн, албан болон хувийн хэргээр Шинэ Делид байгаа хүмүүс нисэх буудалд хүрэх уналга шаардлагатай бол ЭСЯ-наас санал болгосон тээврийн компаниудтай холбогдож болно.
Тусгай үүргийн нислэгээр зорчих иргэд нийгмийн сүлжээг ашиглан дараах дөрвөн хэсэгт хуваагдсан тул хэсгүүдийн ахлагч нараар уламжлан ЭСЯ-тай ажлын өдрүүдэд Facebook, утсаар харьцаж болно.
Урьд нь мэдээлсэн хэсгийн зохицуулагч нартай нягт хамтран ажиллаж, зорчих хөдөлгөөнийн чамбай зохион байгуулах хэрэгтэй. Хэсгийн зохицуулагч нарыг нарын нэрлэвэл:
1. Эмчлүүлэгсэд, тэдний донор, асран халамжлагч нар:
Энх-Учирал, Баасанжаргал нар – Bbaasanjargal711@gmail.com, ns.bayarsaikhan@gmail.com, tulk0327@yahoo.com
2. ITEC-ийн сургалт, дадлагахийсэн болон их дээд сургуульд суралцагсад:
Чулуунпүрэв – so.chuluunpurev@gmail.com , 9100890491
Түвшинбаяр – tuvshinbayaar@gmail.com 00976 88112918 (WhatsApp)
3. Албан болон хувийн хэргээр зорчигсод:
Баясгалан – bayasgalan.oldokh@gmail.com 7838556720
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Жич:
Элчин сайдын Та нарт хандаж бичсэн захидал дээр нэмж хэлэхэд:
1. Тун удахгүй газраар тээвэр зохион байгуулах компаниас ирүүлсэн үнийн саналыг, холбогдох менежерийн утасны дугаар, мейл хаягыг Фейсбүүкт тавина. Делид ирэх ажлыг шуурхайлахгүй бол 18-ны 1100 цагт ирж амжихгүй болно гэдгийг анхаарах.
2. Хувиараа, бүлгээр буюу хамт олноор өөр унаа захиалж байгаа бол маргаашийн дотор машины улсын дугаар, мөшинй марк, цолоочийн нэр, үнэмлэхийн хуулбарыг миний мейлээр явуулна уу. Үүнийн үндэслэж, Гадаад, Дотоод яам “зам явах” зөвшөөрөл олгодог учиртай.
3. Өнөөдөр ЭСЯ-наас УОК, Гадаад яам руу манай бүртгүүлссэн, монголд явах хүсэлтээ ирүүлсэн 162 хүний нэрсийг явуулсан. Энэ бүртгэлд орсон бүх хүмүүс Монгол руу ирэх Даваа гараг буюу 5 сарын 18-ны өдөр явна гэдгийг мэдэгдэе. Өмнөх нэг дугаарт хүмүүсийн нарсийг дахийн тэр хэлбэрээр би удахгүй Фейсбүүкт байршуулах учир тэнд нэр нь орсон хүмүүс дахин дахин утасдахгүй байхыг хүсье. Бидэнд хөөцөлдөх өөр ажил, хйиж гүйцээх цаг олгохыг хүсье.