Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан жил бүрийн 6 дугаар сарын 07-ны өдрийг “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж, энэ өдрийг гишүүн улс орнууддаа тэмдэглэн өнгөрүүлэхийг 2019 онд уриалсан.

Монгол Улс 2020 онд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо” уриан дор ирэх ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай улс  энэ өдрийг 2019 онд анх тэмдэглэж, өнөөдөр ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал,  хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал  нар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.

Хүнсийг бэлтгэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг бүхий л шатанд аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг 2023 хүртэл хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм. 

Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын төвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна.

 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал. Ялангуяа хүн ам цөөнтэй манай улсын хувьд хэрэглэгчийн хүнсний шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хэрэглээний дадлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Иймд “Өглөөний цай” болон “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

 Манай улс 3.2 сая хүн амтай. Хүн амын 37 хувийг 0-18 насны хүүхдүүд бүрдүүлдэг өвөрмөц онцлогтой. Манай орны хувьд олон нийтэд хүнсний зохистой хэрэглээ, шим тэжээлийн боловсрол олгох, мэдлэг түгээх ажлыг эхчүүд, эмэгтэйчүүдээр дамжуулж нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх нь өрхийн төвшинд хүнсний хангамж, баталгаат байдлыг дээшлүүлэх, хүнсний сүлжээнд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

 “Өглөөний цай” дотоодын хүнсний үйлдвэрүүд, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, зөгийн бал, хүнсний ногооны дотоодын борлуулалт тогтвортой нэмэгдэнэ гэж үзэж байна.

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …