Б.Ууганбаяр: Сонгуулийн үеэр коронавирусийн халдвар тархвал хариуцлагыг би хүлээнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтын байранд байна. Гэрийн ажиглалтад өнгөрсөн долоо хоногт 161 хүн шилжсэн. Зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Баянхангай”, “Баянбайгаль” амралтын газар, “Амар” зочид буудалд тараан байрлуулсан. Уг нислэгээр том хүн 217, хүүхэд 33, нярай 12 ирсэн.

Бид нэгдүгээр сараас хойш 63.259 иргэнээ гадаадаас татан авсан. Тэр тусмаа агаарын хөлгөөр 17 удаагийн захиалгат нислэг хийж, төмөр зам, авто зам, явганаар нийтдээ өнөөдрийн байдлаар 9324 иргэнийг татан авчээ”гэлээ.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү?” хэмээн асуухад “Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд уг өвчин тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” хэмээх хариулт өглөө.


http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …