“Хөлийн судас бүдүүрэл”-ийг дөрвөн аргаар эмчилдэг

Хүмүүсийн дунд элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм.

0d96240e7bac345b7c369c7a7abcd469

Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү урсах цусыг тодорхой хэмжээнд байлган ихэнх хэсгийг дээш буцаан эргэлдүүлэх үүрэг гүйцэтгэдэг боловч хавхлага муудсанаар хөлөнд урсан ирэх цусны хэмжээ ихсэн венийн судас хөөхөд хүрдэг. Хэвтэж байхад сайн харагдахгүй боловч зогсоход хөлөнд ойролцоогоор 300-800 гр цус тунарч судсанд өгөх даралт нэмэгдэх шалтгаан болж хүндэрвэл хөлөнд чийгийн улаан өт явж буй мэт судас харагдах болно.

Хөлийн арын эрээ булчинд их үүсдэг учраас эмэгтэйчүүд дирко өмсөөд ч далдлахад амаргүй байдаг. Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал хөлөнд цусны эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд байснаар судас товойн гараад зогсохгүй  арьс дотроосоо идээлж ялзрахад хүрдэг.

Хураагуур судасны эмчилгээний төрлүүд:

1) Даралттай дирко

Судас бүдүүрлийн зориулалтын дирко нь хөлийн судас бүдүүрлийн эхэн үе шатанд судас улам бүдүүрэхээс хамгаалан, урьчилан хэрэглэхэд үр дүнтэй бөгөөд өвчний шинж тэмдгийг удаашруулан багасгаж, байдлыг муутгахгүй, хөл ядрах, хүндрэх мэдрэмж, өвдөлт мэдрэх зэрэг эхэн үеийн судас бүдүүрлийн өвчтөнд хамгийн тохиромжтой. Судас бүдүүрлийн зориулалтын дирко нь шагайнаас гуя хүртэл байх бөгөөд хураагуур судасны эргэлт зүрх рүү өгсөн гарахад тус болдог ач холбогдолтой.

2) Тариан эмчилгээ

Тариан эмчилгээ гэдэг нь үрэвсэн арьсан дээр ил гарсан судсанд тариа хийснээр тухайн хэсэгт тариа цустай урвалд орж эмчлэх арга юм. Энэ арга нь өвдөлтгүй, мэс засалгүй, сорвигээр судсыг эмчлэн, өвдөлтийг намдаан, арьсыг цэвэрхэн болгож өгнө. Тариан эмчилгээ нь сөрөг нөлөөгүй эмчилгээ бөгөөд эмнэлэгт хэвтэлгүй хийлгэх боломжтой.

Ерөнхийдөө судас бүдүүрлийн 1-3 дугаар зэрэгтэй өвчтөн хийлгэхэд боловч өвчтөний онцлогоос шалтгаалан эмчилгээний арга барил өөр байж болох учраас судасны ЭХО-ны оношлогоо зайлшгүй шаардлагатай юм.

3) Лазерийн эмчилгээ

Лазерийн эмчилгээний арга нь ЭХО ашиглан лазерын гэрлээр венийн судасны бөглөрсөн хэсгийг задалж өгснөөр венийн судас өргөслийн учир шалтгаан болох цусны эсрэг урсгалаас урьдчилан сэргийлэх аргаар венийн судсыг мэдээ алдуулалт болон эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр 30 минутаас 1 цаг орчим хугацаанд хийгдэх арга юм.

4) Хөлдөөх эмчилгээ

Хөлийн судас бүдүүрлийн хөлдөөх эмчилгээний арга нь хамгийн сүүлийн үеийн арга бөгөөд хөлдөөн барьцалдуулах физикийн аргаар судас бүдүүрлийг арилгах арга юм. Хөлдөөн барьцалдуулах арга нь венийн судсанд маш жижиг нээлт хийн орсны дараа судсыг хөлдөөн бүдүүрсэн судсыг авах арга юм. Хөлдөөх арга нь лазерын эмчилгээнээс илүү төлбөрийн хувьд хэмнэлттэйгээс гадна мэс заслын аюулгүй арга учраас судас бүдүүрлийн эмчилгээнд ашиглаад зогсохгүй өөр олон төрлийн өвчний эмчилгээнд ашиглагдаж буй арга юм.

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”

Website: www.kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / 02-2156-7168 / Монголоос +821041987379

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …