2021 онд нийслэлийн 1077 угсармал орон сууцны 30 хувь буюу 375 барилгыг дулаална

Нийслэлийн засаг даргын тамгын газар 2017 онд НҮБ-ын “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжих “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан билээ. НБОГ-ын дарга Э.Баттулга ICLEI олон улсын байгууллагын шугамаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтын бага хуралд оролцож, 2019 оны “Сөүлийн хотын дарга нарын форум”-д Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал оролцож, “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” санаачилгын хүрээнд угсармал орон сууцанд эрчим хүчний аудит хийж буй төслөө танилцуулан олон улсын байгууллагуудын дэмжлэг авах боломжийг бүрдүүлэн ажилласан.

Т.Гантөмөр даргатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ийн техникийн туслалцаатайгаартай угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж, үүний дүнд 2019 онд уг хөтөлбөрийн 2 дахь шат хэрэгжих 8 хотын нэгээр шалгараад байна. Ийнхүү УЛААНБААТАР ХОТ улсынхаа хүлэмжийн хийг бууруулах зорилтод оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хот болж байна.

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа ба С.Амарсайхан даргатай хотын баг өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай болгоход ОНЦГОЙ анхаарч ийнхүү Нийслэлийн 1077 угсармал орон сууцыг бүрэн дулаалах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

2019 ОНД УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГЫН АЖЛААР 24 БАРИЛГА ДУЛААЛСАН

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүнтэй уулзалт хийж зөвшилцсөний үндсэн дээр 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ ажлын үр дүнд Нийслэл хотод 24 барилгын дулаалгын ажлыг хийж дуусгаад байна. Үүнээс Баянгол дүүрэгт 11 барилга дулаалсан.

Бид 1. 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн ба 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийлгээд байна.

Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар шалгарч хоёр дахь шатны шалгаруулалт хийгдэж байна.

Түүнчлэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сургууль цэцэрлэгийг дээвэр, хана, шал, суурийн иж бүрэн дулаалгыг хийж 2019 онд ашиглалтанд өгч олон эцэг эх, багш нарын талархал хүлээсэн билээ.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/avtokredit.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …