Б.Оюумаа: Санал хураалтын хяналтын тооллого дуусаагүй байна

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай болж өндөрлөлөө. Улс даяар сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 3069 иргэн бүртгэгдсэнээс 1 сая 475895 сонгогчид оролцож ирц 73.65 хувьтай байлаа. Сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууссанаас хойш хяналтын тооллого явуулах хэсгийг сум дүүргийн тойргийн хороод тогтоодог билээ. УИХ сонгуулийн тухай хуульд зааснаар нийт хэсгийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийхээр хуульчилсан байдаг. Сум, дүүргийн сонгуулийн хороодын  хэдэн хувьд нь хийх тухай шийдвэр гарсны дараа нам эвслийн ажиглагчид өөрсдөө аль аль хэсэг дээр хяналт хийхийг тодруулан сугалаад санамсаргүй байдлаар тогтоосон байгаа. Нийт 2070 хэсгээс 849 хэсэгт буюу 41.2 хувьд нь хяналтын тооллого хийсэн. Нийслэлийн зарим хэсгийн хяналтын тооллого одоо хүртэл дуусаагүй үргэлжилж байна. 22 цагаас хойш нийтдээ 12 цаг тасралтгүй хяналтын тооллого хийн ажиллаж байна.

Сонгуулийн санал хураалтын дүнгийн тухайд хамгийн сүүлийн хэсгээс 7.30 цагт гэсэн байгаа. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын 5 хэсгийн гурван хэсэг нь сумын төврүүгээ очиж дүнгээ танилцуулдаг. Тус сумын хойд хэсгээр хүчтэй аадар бороо орсноос  машин явах боломжгүй болон сумын онцгой байдлын хэсэг гурван машин 17 хүний бүрэлдэхүүнийг явуулж дүнгээ дамжуулсан. Мөн Хэнтий аймгийн Өмнө-Дэлгэр сумын 74 дүгээр хэсэг төв рүүгээ ирж дүнгээ өгдөг. Гэвч тус сумын нутагт байрлах Хурхын гол үерлэж сумын сонгуулийн хорооны ланд крузер машин Хурхын хүмүүсээ авах гэж явж байгаад голд урссан. Ингээд тусламжийн машин явж машиныг гаргаж дүнг сумын төвд авчран хамгийн сүүлд 7.30 цагт ирүүлсэн байгаа. Ихэнх нутгаар бороо их орж байсан боловч сонгуулийн хороод дүн мэдээллээ амжилттай дамжуулж хуулийн дагуу ажиллаа. Хяналтын тооллого хараахан дуусаагүй байгаа ч одоогийн байдлаар санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй байна.

Баянгол дүүргийн хоёр хэсэг дээр хяналтын тооллого хийгдэж байна. Тун удахгүй тооллого дуусна. Бид дүнгийн нэгтгэлийг харж байхад санал огт тэмдэглээгүй байсан саналын хуудас маш бага хувьтай гарсан. Харин буруу тэмдэглэсэн саналын хуудасны тооцоо хараахан гараагүй байгаа.  Эцсийн байдлаар нэгтгэсэн дүнг тун удахгүй танилцуулна.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …