Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгууллаа. УИХ-ын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө.
2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны нэрийн өмнөөс баярлалаа. Санал хураалт дууссаны дараа нийт 2,070 хэсгийн хорооны 846 хэсэгт буюу 41,2 хувьд нь хяналтын тооллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа.
Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголиа сегодня”, БНСУ-ын “Breaking news Korea”, Катарын Аль-Жазир, БНХАУ-ын “Синьхуа” зэрэг нэр бүхий хэвлэл болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй сэтгүүлч сурвалжиллаа.
Сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг ард иргэддээ цаг алдалгүй шуурхай хүргэж ажилласан нийт хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэдээ баярлалаа.
Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг зэрэг улсын төлөөлөгчид бүртгүүлж, ажиглалт хийлээ. Үүнээс гадна сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 3,000 гаруй ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийж ажиллалаа.
Энэ удаагийн сонгуульд МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат эвслээс-1, Бие даагч-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа. Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагт гардуулна
Энэ удаагийн сонгуульд МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Бие даагч-1, Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.
Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна.Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагаас гардуулж өгнө” гэж мэдэгдлээ.
Дараа нь СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан УИХ-ын 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрсийг танилцууллаа.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ
ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС
1 | 1-р тойрог | Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ | Монгол Ардын Нам |
2 | Жамъянгийн МӨНХБАТ | Монгол Ардын Нам | |
3 | Ганзоригийн ТЭМҮҮЛЭН | Монгол Ардын Нам | |
4 | 2-р тойрог | Хавдисламын БАДЕЛХАН | Монгол Ардын Нам |
5 | Телуханы АУБАКАР | Монгол Ардын Нам | |
6 | Буланы БЕЙСЕН | Ардчилсан Нам | |
7 | 3-р тойрог | Гомбожавын ЗАНДАНШАТАР | Монгол Ардын Нам |
8 | Дашдондогийн ГАНБАТ | Ардчилсан Нам | |
9 | Амгалангийн АДЪЯАСҮРЭН | Ардчилсан Нам | |
10 | 4-р тойрог | Цогт-Очирын АНАНДБАЗАР | Монгол Ардын Нам |
11 | Жадамбын БАТ-ЭРДЭНЭ | Монгол Ардын Нам | |
12 | 5-р тойрог | Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН | Монгол Ардын Нам |
13 | Шатарбалын РАДНААСЭД | Монгол Ардын Нам | |
14 | 6-р тойрог | Сүхбаатарын БАТБОЛД | Монгол Ардын Нам |
15 | Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ | Монгол Ардын Нам | |
16 | 7-р тойрог | Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН | Монгол Ардын Нам |
17 | Цэдэвийн СЭРГЭЛЭН | Монгол Ардын Нам | |
18 | 8-р тойрог | Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН | Монгол Ардын Нам |
19 | Төмөртогоогийн ЭНХТҮВШИН | Монгол Ардын Нам | |
20 | 9-р тойрог | Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ | Монгол Ардын Нам |
21 | Балжиннямын БАЯРСАЙХАН | Монгол Ардын Нам | |
22 | 10-р тойрог | Содномын ЧИНЗОРИГ | Монгол Ардын Нам |
23 | Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН | Монгол Ардын Нам | |
24 | Гочоогийн ГАНБОЛД | Монгол Ардын Нам | |
25 | 11-р тойрог | Нанзадын НАРАНБААТАР | Монгол Ардын Нам |
26 | Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ | Ардчилсан Нам | |
27 | 12-р тойрог | Жамбын БАТСУУРЬ | Ардчилсан Нам |
28 | Наянтайн ГАНИБАЛ | Ардчилсан Нам | |
29 | 13-р тойрог | Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ | Монгол Ардын Нам |
30 | Чинбатын УНДРАМ | Монгол Ардын Нам | |
31 | Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР | Монгол Ардын Нам | |
32 | 14-р тойрог | Жигжидийн БАТЖАРГАЛ | Монгол Ардын Нам |
33 | Цэвэгдоржийн ТУВААН | Ардчилсан Нам | |
34 | Нямаагийн ЭНХБОЛД | Монгол Ардын Нам | |
35 | 15-р тойрог | Одонгийн ЦОГТГЭРЭЛ | Ардчилсан Нам |
36 | Чимэдийн ХҮРЭЛБААТАР | Монгол Ардын Нам | |
37 | Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН | Монгол Ардын Нам | |
38 | 16-р тойрог | Ширнэнбаньдын АДЬШАА | Ардчилсан Нам |
39 | Бөхчулууны ПҮРЭВДОРЖ | Ардчилсан Нам | |
40 | Сандагийн БЯМБАЦОГТ | Монгол Ардын Нам | |
41 | 17-р тойрог | Цэрэнпилийн ДАВААСҮРЭН | Монгол Ардын Нам |
42 | Лхагвын МӨНХБААТАР | Монгол Ардын Нам | |
43 | Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН | Монгол Ардын Нам | |
44 | 18-р тойрог | Ухнаагийн ХҮРЭЛСҮХ | Монгол Ардын Нам |
45 | Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ | Монгол Ардын Нам | |
46 | Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ | Монгол Ардын Нам | |
47 | 19-р тойрог | Болдын ЖАВХЛАН | Монгол Ардын Нам |
48 | Гонгорын ДАМДИННЯМ | Монгол Ардын Нам | |
49 | Баагаагийн БАТТӨМӨР | Монгол Ардын Нам | |
50 | 20-р тойрог | Дамбын БАТЛУТ | Монгол Ардын Нам |
51 | Норовын АЛТАНХУЯГ | Бие даан нэр дэвшигч | |
52 | Сайнхүүгийн ГАНБААТАР | “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”/МАХН-ИЗНН-МУНН/ | |
53 | 21-р тойрог | Сайнбуянгийн АМАРСАЙХАН | Монгол Ардын Нам |
54 | Цэндийн САНДАГ-ОЧИР | Монгол Ардын Нам | |
55 | 22-р тойрог | Баттөмөрийн ЭНХБАЯР | Монгол Ардын Нам |
56 | Батсүхийн САРАНЧИМЭГ | Монгол Ардын Нам | |
57 | 23-р тойрог | Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН | Монгол Ардын Нам |
58 | Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА | Монгол Ардын Нам | |
59 | Энхтайваны БАТ-АМГАЛАН | Монгол Ардын Нам | |
60 | 24-р тойрог | Дамдины ЦОГТБААТАР | Монгол Ардын Нам |
61 | Цэндийн МӨНХ-ОРГИЛ | Монгол Ардын Нам | |
62 | Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ | Монгол Ардын Нам | |
63 | 25-р тойрог | Төмөрбаатарын АЮУРСАЙХАН | Монгол Ардын Нам |
64 | Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ | Монгол Ардын Нам | |
65 | Жамъянхорлоогийн СҮХБААТАР | Монгол Ардын Нам | |
66 | 26-р тойрог | Хассуурийн ГАНХУЯГ | Монгол Ардын Нам |
67 | Жамбалын ГАНБААТАР | Монгол Ардын Нам | |
68 | Салдангийн ОДОНТУЯА | Ардчилсан Нам | |
69 | 27-р тойрог | Хишгээгийн НЯМБААТАР | Монгол Ардын Нам |
70 | Бадарчийн ЖАРГАЛМАА | Монгол Ардын Нам | |
71 | 28-р тойрог | Ням-Осорын УЧРАЛ | Монгол Ардын Нам |
72 | Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР | Монгол Ардын Нам | |
73 | Пүрэв-Очирын АНУЖИН | Монгол Ардын Нам | |
74 | 29-р тойрог | Ганибалын АМАРТҮВШИН | Монгол Ардын Нам |
75 | Даваажанцангийн САРАНГЭРЭЛ | Монгол Ардын Нам | |
76 | Тогмидын ДОРЖХАНД | Зөв хүн Электорат эвсэл |