Мишээлийн ажилчид нийлж үйлчлүүлэгч хоёр бүсгүйг зодоод, үсдсээр хөөж гаргажээ

eaee01031739507abig (1)Өнгөрсөн шөнө буюу “Өргөө кино театр”ын зүүн талд  байрлах “Мишээл төвийн” шөнийн клубт 01:00 цагийн үед  бармен нь үйлчлүүлэгч   хоёр бүсгүйтэй  тооцоон дээрээ маргасны улмаас тэднийг түлхэж, улмаар хоёр бүсгүйг хамгаалагч нараараа зодуулж хоёуланг нь үсдсээр хөөж гаргажээ. Үйлчлүүлэгч нараа хог шаар шиг үзэж, эмэгтэй хүнийг олны нүдэн дээр үсдэж чирсэн ажилчид нь хоёр бүсгүйг эргүүлийн цагдаа дуудан ирэхэд “энд ямар ч тийм хэрэг гараагүй  наад хоёр чинь худлаа ярьж байна” хэмээгээд хэнэгч үгүй зогсож байжээ. Хамгийн сонирхолтой нь  Өргөө кино театрын хойно байрлах “Мишээл” Баар паб гэх газар нь шөнийн 00:00 цагаас  хаалгаа баридаггүй бөгөөд шөнийн 03:00 цаг хүртэл архи, пиво худалдаалдаг дархан эрхтэй газар ажээ. Хуулийг гууль болгож уландаа дэвсэлж байгаа энэ газар хэн гэгч эрх мэдэлтнийх болохоор хууль үйлчлэхгүй байгаа нь сонин байна. Магадгүй нилээдгүй эрх мэдэлтэй хүнийх болоод л цагдаа нар хүртэл тоохгүй яваад байгаа бизээ. Шөний 01:00 цаг өнгөрчихсөн байхад хоёр бүсгүй халуун цэг дээр нь цагдаа дагуулаад очиж байхад “хаалгаа барь” гэх нь битгий хэл, “энэ хоёр бүсгүй та нарт зодуулсан гэж байна үнэн үү” гэж асуусан байгаа юм. Хэн ч гэсэн үнэн үү гэвэл  худлаа гээд хэлчихнэ.  Наана нь нүүр нүд нь хөхөрч няцарсан хоёр бүсгүйг хараад энэ мэт сонин зүйл яриад яваад өгсөн цагдаа хэнээс айж хавчиганан  төрийн өмнө хүлээсэн үүргээ мартсан нь одоогоор нууц байна. Ямартай ч Монголд 00:00 цагаас хойш архи худалдаалж болохгүй гэсэн  хуулийг  хэрэгжүүлдэггүй томчуудын эзэмшлийн  шөнийн цэнгээний газрууд төрийн цагдаа нарийг хавчигануулсаар байна. Эдгээр газруудын ажилчид нь хүртэл эздийгээ дагаад том байдаг бололтой. Аргагүй л ард нь том хүн байгаа гэсэн шиг үйлчлүүлэгч нараа бүлэглэн зодсон байна шүү. Монголчууд минь Өргөө кино театрын зүүн талд  байрлах тэр Мишээл төвийнхөнөөс л холхон яваарай. Тэгэхгүй бол бүлэглэж зодчихоод “наад хүнийг чинь огт харж байгаагүй юм байна, танихгүй юм байна” гээд л зогсох айхтар гарууд байгаа юм байна шүү.

А.Хээтэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …