УБЦТС компани нь хууль бусаар төлбөрт үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчдийг хохироож байжээ

ubtsts

Нийслэлийн иргэд сардаа гарсан  цахилгаан дулааныхаа үнийг  тогтмол төлдөг. Заримдаа энэ тэр гэх мэтээр үйлчилгээ нэмэгдсэн хэмээн бага хэмжээний шимтгэл нэмэгдсэн байхад нь  нүдээ аниад л төлдөг. Гэтэл УБЦТС компани нь хууль бусаар төлбөрт үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчийг хохироосон үйлдэл гаргаж байсныг Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тогтоосон байна.

УБЦТС компани нь цахилгаан дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах тогтоох тухай, Эрчим хүчний хуулийг зөрчин тушаал гаргаж төлбөрт үйлчилгээ зохиодог байсан байна.  Тус компани нь ийнхүү  хууль зөрчиж 386 төрлийн төлбөрт үйлчилгээг иргэдэд үзүүлж, жилд тэрбум төгрөгийн ашиг олдог байжээ. Тиймээс үндэслэлгүй төлбөрт үйлчилгээнүүдийг ойрын хугацаанд цуцалж, албаныхан олон нийтэд зарлахаар болсон байна.

 Тэгэхээр удахгүй иргэд хэрхэн хохирч байсан нь илрэх ба тус газар  иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг л хүлээх болж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …