“Яараад яахав дээ” аянд залуус нэгдэж байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Яараад яахав дээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. 

Энэ тоог тэг болгож, нэг амь нэгэн гэр бүлийг ч болов аврахын төлөө  тээврийн хэрэгсэл эзэмшиж, жолооны ард сууж байгаа хүн бүхний хүчин чармайлт чухал болохыг энэ аян та бүхэнд сануулж байна. Иймээс өчигдөр /2020.07.03/ Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт  баруун аймгуудын чиглэлд аян замд гарч байгаа зорчигчидтойгоо хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

Энэхүү үйл ажиллагаанд олон арван залуучууд чин сэтгэлээсээ дэмжин оролцож, Crown Starex машин , мотоцикл эзэмшигчдийн группын залуус, олны танил жүжигчид, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нарын зэрэг олон хүмүүс дэмжиж бусдыгаа уриаллаа.

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хамгийн их хүн нас бардаг зуны улиралд буюу  07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор энэхүү аяныг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ аяны гол үр дүн бол зам тээврийн  осол гэмтлийг бууруулах юм. Иймээс энэхүү аяныг хүн бүхэн насан туршийн аян болгон хэвшүүлэх,  жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулах түүчээ  болж байна. 


Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …