Хүний амь нас аварсан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан юм.

Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист …