Авто машины хорхойтнуудыг нэг дор цуглуудаг Франкфуртын авто шоунд оролцож Nissan, Volvo, Mercedes benz S-Class, хүлгүүдийг ардаа орхин төмөр хүлэг сонирхогчдын шүлсийг гойжуулсан BMW i8 загварыг авто машинд хорхойтой Монголын залуустаа танилцуулж байна. Энэхүү загвар нь 1.5 литрийн цилиндр хөдөлгүүртэй, 362 морины хүчтэй бөгөөд цагт 155км хурдлах хүчин чадалтай ажээ. BMW i8 тансаг зэрэглэлийн шинэ загвар нь өмнөх загваруудаасаа салоны шийдэл, хурд хүчээрээ илүү болсон тул хэмжээ нь бага зэрэг өргөссөн байна. Тус загвар ирэх оны дунд үеэр АНУ, Франц, Герман, Швед гээд дэлхий 50 гаруй орны авто машины зах зээлд 135000 орчим ам.долларын ханштайгаар худалдаанд гарах гэнэ. Өнгөний хувьд цагаан, цэнхэр, хар, цагаан цэнхэр, гэсэн өнгөтэй байгаа юм байна. Нэмж хэлэхэд энэхүү тансаг загвар нь урдаа лазер гэрэлтэй аж.
О.Рана