ХӨСҮТ: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнийг задалж танилцуулбал, -Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ,

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,

-Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ,

-Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч,

-Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ,

-Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан,

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй”гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 …