Д. Нямхүү: Долдугаар сарын 30-ны өдөр 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Долдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнийг задалж танилцуулбал,

-Долдугаар сарын 29-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ,

-Ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ,

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм,

-Тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод хийсэн шинжилгээ,

-Алтанбулагаар орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ,

-Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 215 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 66 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, хүндэвтэр 3, нэг нь хүнд байна”гэсэн мэдээллийг өглөө.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …