ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр “ Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Дээрх шинжилгээнд:-Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ
-Aфганистан улсаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтны шинжилгээ
-Ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээ
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа.
Мөн эдгэрээд эмнэлгээс гарсан 230 иргэнээс 17 хүн сувилалд, 47 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 166 хүн ажиглалтаас гарчээ. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.