ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр“Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд
-Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
-Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,
-Эдгэрч гараад сувилалд тусгаарлагдаж байгаа 5 хүний шинжилгээ,
-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа 9 хүний давтан шинжилгээ,
-Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Түүнээс 269 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 28 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 46 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 207 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусжээ.
Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Хүндэвтэр байгаа хоёр хүн нь 65-аас дээш насны, астма, чихрийн шижин өвчний хавсарсан эмгэгтэйгээр эмчлэгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.