А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

“Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

-Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,

-Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,

-Сувиллын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,

-Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,

-Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 276 нь эдгэрээд байгаа бол ХӨСҮТ-д одоогоор 22 хүн эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 47, гэрийн ажиглалтад 16 хүн тусгаарлагдаж байгаа бол 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.

Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа өвчтөнүүдээс 20 хүнийх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.


Санал болгох мэдээ

“Алтан цом”-ын барилдаан Бямба гарагт эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг …