А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд нийт 586 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийт 586 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

-Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ,

-Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ

-Тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ

-Сувиллын ажиглалтад байгаа 3 хүний давтан шинжилгээ

-Эмч ажилчдын 5 шинжилгээ

-Бусад тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ

-Төмөр замын 2 ажилтны шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, сувиллын ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүн 27, 28 настай энхийг сахиулагч” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр …