ХӨСҮТ: 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр“Наймдугаар сарын 18-нд ХӨСҮТ, Дархан- Уул аймгий вирус судлалын лабораторид нийт 750 хүнд шинжилгээ хийсэн. 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

-Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ,

-Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ,

-Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,

-Орхон аймаг, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ,

-Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ,

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,

-Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд СӨРӨГ гарсан.

-Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,

-Орхон аймагт тусгаарлагдсан 77,

-Дарханд тусгаарлагдсан 58,

-Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ,

-Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Сэлэнгэд ажиглах байранд тусгаарлагдсан 2,  Баруун хараад долоон хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, сувиллын ажиглалтад шилжсэн байна. Тэд 27, 22, 31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид юм. Түүнчлэн тэрбээр “Тусгаарлах  байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо” гэсэн  мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн …