ХӨСҮТ: 399 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “2020 оны наймдугаар сарын 23-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 399 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тухайлбал,

-2020 оны наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 268 хүний шинжилгээ

-2020 оны наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 67 хүний давтан шинжилгээ

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ

-Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ

-Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ

-Сувилалд тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ /Эдгэрээд гарсан хүмүүс/

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй” гэлээ.

Санал болгох мэдээ

Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр …