ХӨСҮТ: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр”Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн.

Коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

-Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолооч

-Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ

-Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүний шинжилгээ

-Тусгаарлах байранд ажиллаж буй 8 эмч, ажилтан

-Тандалтын 3 хүний сорьц

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ

-Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ

-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист …