ХӨСҮТ: Өчигдөр 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “Сүүлийн гурав хоногт нийт 1,726 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдрийн хувьд, улсын хэмжээнд 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

Наймдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний шинжилгээ,

Алтанбулагийн боомтын боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ,

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,

Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ,

Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний давтан шинжилгээ,

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 310 тохиолдол батлагдсан. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 14 хүн эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 25 хүн тусгаарлагдаж байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …