ШӨХТГ дур мэдэн эфирээ тасалсан телевизүүдийг энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардлаа

Өнгөрсөн лхагва гаригийн үдэш буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны 19.00 цагаас хойш нэр бүхий телевизүүд өөрийн сигналыг урьдчилж хэлэлгүйгээр гэнэт хаасан явдал болсон. MNBC, Mongolsat, Сансар зэрэг кабелийн хэрэглэгчид энэ үйлдлийн хохирогчид болоод байгаа. Тиймээс иргэд асуудлыг тодруулж өгөхийг хүсч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад байсан юм.

Ер нь телевизүүдийн холбоо гэгч байгууллага хэрэглэгч, үзэгчдээс тодорхой төлбөр авахын тулд эфирээ гэнэт хаасан болохыг бид өмнөх сурвалжлагаар мэдээлсэн.

Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дараах шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн эдгээр албан бичигт Монголын телевизүүдийн холбоо гэх байгууллагыг хариуцлагагүй үйлдлээ нэн даруй зогсоож, ирэх даваа гаригаас өмнө албан ёсны тайлбар өгөхийг шаардсан байна. Талууд Харилцаа холбооны зохицуулах хороон дээр уулзалт зохион байгуулсан хэдий ч Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд сигналаа гэнэт хаасан шалтгаанаа тайлбарлаж чадаагүй гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгэхээр энэ хугацаанд Монголын телевизүүдийн эфирийг хүлээн авч үзэж чадаагүй үүнээс болж иргэдэд учирсан хохирлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Дур мэдэн том толгойлсон Монголын телевизүүдийн холбоо энэ асуудалд хариуцлага хүлээж чадах уу?

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …