Д.Нямхүү: Коронавирусийн эсрэг эм хийхэд 10 гаруй жил шаардана

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирээд есдүгээр сарын 01-нд коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй, 24 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжлээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 303 байгаа. Нийт эдгэрээд гарсан 303 хүний 8 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 6 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 289 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 48 хүн ажиглалт, эмчилгээнд байгаа.

Дэлхийн эрдэмтэд “Коронавирусийн эсрэг эм хийхэд 10 гаруй жил шаардана” гэж хэлж байна. Тиймээс коронавируст зориулсан эмийг хүлээж найдах хэрэггүй. Одоо хэрэглэж байгаа вирусийн эсрэг эм мөн бактери, биеийн дархлаа сайжруулдаг эмийг хослуулан хувь хүнийх нь онцлогт тохируулан эмчилж байна. Бидний хувьд оновчтой эмчилгээг сайн хийж байгаа гэсэн дүгнэлттэй байгаа. Дэлхий нийтээр коронавирусийн эсрэг баталгаатай вакцин хүлээж байна.

эх сурвалж: УОК

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …