Тоглоомын талбайн гулсуур бэхэлгээгүй байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо “Цагаан хуаран” хотхонд есдүгээр сарын 26-ны 13.00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байсан бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулж гэмтжээ. Ойролцоогоор 2-3 метр орчим өндөртэй тоглоомонд дарагдсан охины бичлэгийг ээж Б.Гэрэлт-Од  цахим сүлжээнд байршуулснаар олны анхааралд өртсөн.

Охины ээж Б.Гэрэлт-Од “Тухайн өдөр миний охин эмээтэйгээ хамт гэрийнхээ урд талын тоглоомын талбайд тоглохоор очоод хүнд бэртсэн. Охины маань баруун гар хугарч, толгой, цээж, хөл зөөлөн эдийн бэртэл авсан. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж  байна. Охинтой маань хамт хоёр хүүхэд гулсуурт даруулсан.  Одоогоор тэдэнтэй холбогдож чадаагүй байна” гэв. Гулсуур ямар ч бэхэлгээгүй байсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Санал болгох мэдээ

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх …