“Алтан намар-38” хөгжмийн наадам ирэх сарын 15-ны өдөр хүртэл зохиогдоно

Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд уг арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил 38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн “Алтан намар” хөгжмийн наадам гоцлол, цөөхүүл болон хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэсэн төрлүүдээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж шилдэг уран бүтээлчид “2020 оны 11 дүгээр сарын 14” – нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР” нэгдсэн ГАЛА ТОГЛОЛТ – ын үеэр шагналаа гардах юм.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …