Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Анна Каренина”-г эхнэрийн хамт үзэж сонирхжээ

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжиг 2020 оны 10-р сарын 03-аас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдлаа.

Дэлхийн сонгодог бүтээлийн нэг “Анна Каренина”-г янз бүрийн өнцгөөс үзэж харж, ярьж тайлбарлаж болно.  Гол дүр Анна Каренинаг хэдэн ч янзаар харж, ярьж,шүүмжилж болно. Харин энэ удаа  Н. Наранбаатар найруулагчийн өнцгөөс харж таашаал авах боломж манай монголчуудад олдож байна.

Энэхүү сонгодог жүжгийн гол дүр Анна Каренина-д залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин жүжигчин Н.Сувд, Вронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Анна-гийн нөхөр Алексей Каренины дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээж байгаа  юм. Мөн Ардын жүжигчин Н.Цэрэндагва, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа, Л.Дэмидбаатар, СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцжээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, ОХУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа болон П.Анужин нар оролцов.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …