Д.Нямхүү:Гурван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрч, батлагдсан тохиолдол 318 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 хүнд коронавирус илрээгүй. Гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 318 боллоо. Аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд халдвар илэрлээ.

Мөн 8-р сарын 30-нд ирсэн 60 настай эмэгтэй, Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн 81 настай хоёр эмэгтэй эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монголд коронавирусийн батлагдсан тохиолдол 318 тохиолдлоос 310 нь эдгэрлээ. Халдвартай иргэдийн тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …