Тамхи татах нь Альцгеймерийн өвчинг идэвхижүүлдэг

imagesХулгана дээр хийсэн туршилтаар тамхи уушгийг гэмтээгээд зогсохгүй тархинд гэмтэл учруулж байгаа нь нотлогджээ. Дөрвөн сарын турш тамхины утаагаар амьсгалсан амьтны тархинд Альцгеймер өвчний шинж тэмдэг ихэсч байсан тухай эрдэмтэд Байгаль орчны холбоонд мэдэгдсэн байна.

Өмнө нь тамхидалт болон альцгеймер өвчин хоёрын холбоо хүмүүст ямар байдаг талаар судалгаа төдийлөн хийгдээгүй байсан юм. 1990-ээд оны судалгаанд дурдснаар тамхи нь хүний тархины никотин илрүүлэгч эсүүдийг идэвхжүүлж ингэснээр альцгеймер өвчнөөс хамгаалдаг гэж байсан боловч орчин үеийн судалгаагаар тамхи энэхүү өвчний тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа нь нотлогджээ.

Уг асуудлыг тодруулахын тулд Клаудио Сотогоор удирдуулсан Хьюстон дахь Техасын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хулгана дээр туршилт хийхээр болсон байна. Үр дүнд нь хулганы тархин дахь бета бохирдол ихссэн ба уургийн доголдол болон хурц үрэвсэл илэрчээ.

Тамхидалт хүнд яаж нөлөөлдгийг эрдэмтэд үргэлжлүүлэн судалсаар байна.

Альцгеймерийн өвчин нь 5-10 жил үргэлжилдэг, эмчлэх аргагүй өвчин юм. Энэ өвчний эхний үе шатанд хүний анхаарал суларч, ойн тогтоолт нь мууддаг байна. Шинэ мэдээлэл хүлээн авч ойлгох нь удааширч, мартамхай болдог. Гэхдээ өнгөрсөн үеийн дурсамж нь тод сэргэж, харин өнөө үед болж байгаа үйл явдалаа ойлгохоо больж эхэлдэг. Аажимдаа цаг хугацаа, орон зайн чиг баримжаа нь алдагддаг. Зарим нэг тохиолдолд энэ өвчин туссан хүн амиа хичээж, бүдүүлэг зан ааштай болж эхэлдэг. Ингээд өвчний дараагийн үе шатанд өвчтөн амьдралд идэвхигүй хандаж, зарим нэг рефлекс нь алдагддаг. Өөртөө анхаарал тавихаа больж эхэлдэг. Өвчний сүүлийн шатанд зөвхөн залгих рефлекс л үлддэг байна.

Орчуулсан Э.Энхжин МУИС, ОУХС-ийн оюутан

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …