Г.Тэмүүлэн: Би дүүгийнхээ төлөө бүхнээ зориулна

Долоон настай Г.Есүй охин зуун мянгад зургаа тохиолддог тархины хавдраар өвчилжээ. Түүний гэр бүлийнхэн ард түмнээсээ сэтгэлийн дэмжлэг хүсэж буй юм.

Г.Есүйн ахыг Г.Тэмүүлэн гэдэг. Тэд хоёулаа нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар сургуульд суралцдаг. “Би дүүгээсээ жаахан хол байхаар л санаад байдаг” гэж ярих энэ хүү “Дүүгийн минь амь насыг аврах бичлэг” хэмээн нийтэлсэн нь маш олон хүнд хүрчээ. Тэдний гэр бүлийнхэн 250 сая төгрөг цуглуулахаар хандивын аян өрнүүлж байна. Одоогоор тэдэнд 60 гаруй сая төгрөг цуглажээ.Дүү маань надад хайртай гэж хэлэхээсээ ичээд байдаг. Харин хамгийн сүүлд эмнэлэг дээр байхад “Ахдаа хайртай шүү” гэж хэлсэн. Би дүүгийнхээ төлөө бүхнээ зориулна.

Г.Есүй охины бие наймдугаар сараас муудаж эхэлжээ. Гэрийнхэн нь охиныг ядаргаанд орсон байх гэж бодон эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэсэн хэдий ч охины бие дээрдээгүй аж. Өдөр ирэх тусам зүүн нүднийх нь зовхи сулран унжиж эхэлсэн тул Г.Есүйг ахин нарийн шинжилгээнүүдэд хамруулжээ. Ингээд маш ховор тохиолддог хавдраар өвчилсөн гэдгийг нь мэдсэн байна. Г.Тэмүүлэн “Дүүгээ эмнэлэгт байхыг нь харж чадахгүй, нулимс урсаад байсан” гэж ярив.

ОХИНЫ ХАВДАР ТАРХИНЫ ГОЛ ЦЭГТ БАЙРЛАСАН УЧИР ШУУД ХАГАЛГАА ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Ар гэрийнхэн нь Г.Есүйг БНСУ-д эмчлүүлэхээр зардлын мөнгийг нь цуглуулж байна. Яагаад тус улсыг сонгохоор болов гэх асуултад “Солонгост очвол эмчилгээгээ шууд эхлэх боломжтой. Харин бусад улс руу явбал 21 хоног тусгаарлагдаж хугацаа алдах гээд байгаа юм” хэмээн тайлбарлав. Охины хавдар тархины гол цэгт байрласан учир шууд хагалгаа хийх боломжгүй аж. Үүний оронд урт хугацаанд шарлага хийж, хавдрын хэмжээг жижгэрүүлэх эмчилгээ хийх юм байна.

Г.Есүй охины зүүн нүдний булчин ажиллахаа больж, нүдээ нээж чадахгүй болжээ. Тархины хавдартай болсон талаар өөрт нь хэлэхэд “хавдар гэж юу байдаг юм” гэж асуух жаахан охин одоо өдөржин унтаа байдалтай өдрийг өнгөрөөж байна. Удах тусам хавдрын хүрээ тэлэх магадлалтай тул охины амийг аврах нь минут, секундээр хэмжигдэх аж.Тархины хавдартай болсон талаар өөрт нь хэлэхэд “хавдар гэж юу байдаг юм” гэж асуух жаахан охин одоо өдөржин унтаа байдалтай өдрийг өнгөрөөж байна.

Г.Тэмүүлэн “Би байнга дүүтэйгээ цагийг өнгөрөөдөг болохоор түүнийг сайн мэднэ. Тэр маань ирээдүйд загвар зохион бүтээгч болчхоод өөрийнхөө хувцсыг өмсөнө гэж ярих дуртай. Бид хоёр яг л найзууд шиг дотно. Дүү маань надад хайртай гэж хэлэхээсээ ичээд байдаг. Харин хамгийн сүүлд эмнэлэг дээр байхад “Ахдаа хайртай шүү” гэж хэлсэн. Би дүүгийнхээ төлөө бүхнээ зориулна” хэмээн сэтгэлээ дэлгэн ярив.

Хэрвээ та Г.Есүйд туслахыг хүсвэл дараах данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.

Хаан банк 5024829944/ Ганбилэг/
Голомт банк 1105368245/ Ганбилэг/
Худалдаа хөгжлийн банк 818000880 / Ганбилэг/

“Миний дүү заавал эдгэрнэ” гэж итгэл өвөрлөн хэлэх Г.Тэмүүлэнгийн яриаг бичлэгээр хүргэж байна.

Санал болгох мэдээ

“Хөрш заан” хотхоны оршин суугч: Мөнгөтэй, хүчтэй эрх мэдэлтнүүд биднийг дээрэлхээд байгаа

      Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрлах “Хөрш заан” хотхоны нэгэн оршин суугчтай уулзаж …