УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох анхан шатны шүүх хурал дөрвөн удаа хойшилсоны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд 2,6 жилийн хорих ял оноож, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүж байсан.
Эдгээр заалтыг харвал, Эрүүгийн хуульд:
- 3.4.1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.
- 3.1.2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.
- 3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармааг сулласан байна.
УИХ-ын гишүүн асан Б. Ундармаагийн сүүлийн 2 жилийн ХОМ-ыг харьцуулан хүргэж байна.
Б. Ундармаагийн
2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг.
1. Бишрэлт холдинг ХХК,
2. Бишрэлт пропертиз ХХК,
3. Бишрэлт трейд ХХК,
4. Бишрэлт ХХК,
5. Капитал банк ХХК,
6. Монгол эм импекс концерн ХХК,
7. Веллмарт ХХК,
8. Бишрэлт интернэйшнл ХХК,
9. Бишрэлт инженеринг энд консракшн ХХК,
10..Бишрэлт индастриэл ХХК,
11..Монгол мах экспо ХХК,
12..Сүлд секьютири ХХК,
13. Юнайтед эйшн проперти ХХК,
14. Монгол цемент ХХК,
15. Ривер бийч ХХК,
16. Бишрэлт агро ХХК,
17. Капиталмаркет корпораци ҮЦК ХХК,
18. Капитал премиум ББСБ ХХК,
19. Доктор МЭИК ХХК,
20. Монгол милл ХХК,
21. Соёмбо даатгал ХХК,
22. Бишрэлт косметикс энд фейшн ХХК,
23. Зоол гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК,
24. Бишрэлт Групп ХХК
Б. Ундармаагийн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр 24 компани 9 болж буурчээ.
1. Зоол гоёл ХХК,
2. Эрдэнэс таван толгой ХК,
3. Бишрэлт косметикс энд фейшн ХХК,
4. Соёмбо даатгал ХХК,
5. Капиталмаркет корпораци ҮЦК ХХК,
6. Капитал банк ХХК,
7. Бишрэлт холдинг ХХК,
8. Нью даниста рөүд энд констракшн ХХК,
9. Эрдэнэзам ХХК