Хотын даргад Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулав.
 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,  

  1. Ж.Батбаясгалан
  2. Р.Дагва
  3. Ж.Алдаржавхлан
  4. Б.Пүрэвдагва
  5. С.Даваасүрэн
  6. М.Халиунбат
  7. Б.Мөнхбат
  8. Н.Баярчимэг
  9. Д.Энхтуяа
  10. Д.Бадарсан
  11. Д.Гантулга нарыг сонголоо.

Мөн НИТХ-аар нийслэлийн Засаг даргын албан тушаалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга Р.Дагва танилцуулав. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо. НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …