Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.26) мэдээллээ хийлээ.


Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй.  Харин 11 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нд Франкфуртаас ирсэн 14 настай хүү, 46 болон 50 настай, хоёр тээврийн жолоочоос, аравдугаар сарын 22-нд  Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүнээс вирус илэрлээ. Эдгээрээс гурав нь ОХУ-ын иргэн, найм нь монгол хүн.  Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 339 болж, үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 20 нь хөнгөн, долоо нь биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон …