Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой.
НЭМҮТ-өөс хийгдсэн Коронавируст халдварын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал, ойлголтыг тогтоох судалгааны үр дүнгээр хүн амын 59.3 хувь нь амны хаалтаа зөв зүүж байлаа. Амны хаалтаа буруу зүүж байгаа хүн амын 81.4 хувь нь амаа бүрэн дараагүй, 72.1 хувь нь хамраа бүрэн дараагүй амны хаалтыг зүүж байгаа нь ажиглагдсан. Амны хаалтыг буруу зүүж хэвших нь эдгээр таныг халдвар авах, өвчлүүлэх нэг шалтгаан болдог мэргэжилтнүүдийн зааврын дагуу зөв зүүх хэрэгтэй.
Иймээс ард иргэд олон нийтийн газар, гадагш гарахдаа, олон хүн цугласан газарт өөрийн нүүрний хэлбэрт тохирсон амны хаалтаа заавал зөв зүүж хэвших хэрэгтэй.