Өөх тос ихтэй хоол идэх нь зүрхний дутагдлаас сэргийлдэг

Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтанд зүрх судасны өвчин зонхилох хувийг эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Сант Луи их сургуулийн дэд профессор, доктор Кайл С.Маккоммисоор удирдуулсан судалгааны баг зүрх болон бодисын солилцооны үйл явцын талаар судалжээ. Судалгаагаар өөх тос ихтэй хоол идэх буюу кето дэглэм барих нь зүрхний дутагдал өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилж болохыг нээсэн байна.

Туршилтыг хулгана дээр явуулсан бөгөөд өөх тос ихтэй зүйлээр хооллож байжээ. Зүрхний агшилтыг нэмэгдүүлэхийн тулд асар их хэмжээний энерги шаарддаг.  Энэ үед бодисын солилцооны чадавхийг нэмэгдүүлэхийн тулд өөх тос биед нэн чухал тухай доктор Кайл С.Маккоммис хэлжээ.
Кето дэглэмд өөх тос ихтэй мөртлөө нүүрс ус бага агуулсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ эмчээс зөвлөгөө авсны дараа энэ дэглэмийг барьж болох эсэхийг шийдэх хэрэгтэй. Учир нь зарим өвчний үед энэ дэглэмийг хориглох заалттай байдагтай холбоотой.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …