Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо.
Тус хурлаар коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, Гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах, эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдал болон томуу, томуу төст өвчний /ТТТӨ/ бэлэн байдлын чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн дэмжлэгт хяналт, томуугийн дархлаажуулалтын эхний шатны хамрагдалт, мөн ТТТӨ-ний өнөөгийн нөхцөл байдал, сүрьеэгийн эрт илрүүлэг, НЭМГ-ын даргын А/111 дүгээр тушаалын дагуу хийсэн хяналт үнэлгээний тайлан, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтныг шалгаруулах, үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, тушаалын хэрэгжилт зэргийн талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс мэдээлэл хүргэлээ.
Хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар цаг үеийн холбогдолтой бусад асуудал, төлөвлөсөн ажлууд болон үйл ажиллагааны чиглэлийн талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хэлэлцэж, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх бодлого шийдвэрээ танилцууллаа.
Энэ удаагийн хурлаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны шалгаруулалтанд оролцох материалыг товлосон хугацаанд ирүүлэх, 2020 оны жилийн эцсээр өр авлагагүй гарах, эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах, ТТТӨ болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх, дадлага сургалтыг тогтмол явуулах, “Маскаа зүүе, Гараа угаая” аяныг байгууллага бүр дэмжин ажиллах, эмнэлгийн орчинд амны хаалт тогтмол хэрэглэх заавар зөвлөмжийг хүргэх хөтөч ажиллуулах, хүүхдийн орны зохицуулалтыг эртнээс хийж, томуугийн дэгдэлтийн үед коридорт өвчтөн хэвтүүлэхгүй байх, иргэдийг олноор нь бөөгнөрүүлж үзлэг оношилгоо хийхгүй байхад анхаарч зохицуулах, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд магадлан итгэмжлэлд ороогүй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тодорхой хугацааны дотор оролцуулахад анхаарах, ТТТӨ-ний хүрээнд хийсэн ажлын тайланг сар бүр тогтмол ирүүлэх зэрэг үүрэг даалгаврыг харьяа эмнэлгүүдийн дарга нарт өглөө.