ОХУ: 24 цагийн дотор 18648 хүн халдвар авчээ

ОХУ-ын Эрүүл мэндийн салбарын удирдлагууд COVID-19 дэгдсэнээс хойш анх удаа нэг өдөрт энэ өвчний халдвар авсан 19 мянга гаруй  шинэ тохиолдол бүртгэгдээд байна гэж мэдээлжээ. Өчигдрийн байдлаар сүүлийн 24 цагийн дотор 19768 хүн халдвар авсан бол урд өдөр нь 18648 хүн  халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Түүнээс гадна  энэ мягмар гаригт 355 хүн нас барсантай харьцуулахад өчигдөр нас барсан хүний тоо 389 хүрсэн гэж бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь 85 мужид нь гарсан аж. Харин үлдсэн 25 хувьд багтсан хүмүүсээс энэ өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Гэхдээ ОХУ-д COVID-19 гарснаас хойш нийт 1.639.546 тохиолдол бүртгэгдэж, 29.217 хүн нас барсан аж.  Мөн сүүлийн үеийн байдлаар энэ өвчнийг туссан  15.576 хүн эдгэрчээ. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 1.266.931 болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …