Энэтхэгээс ирсэн дахин нэг хүнээс COVID-19 халдвар илэрч, 353 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд өнөөдөр нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

Өнөөдөр илэрсэн шинэ тохиолдол нь Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж. 

Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм. 

Одоогоор коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 38 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • хөнгөн 21,
  • хүндэвтэр 15,
  • хүнд 3 хүн байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …