Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдолд 49 сая давлаа

ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 19.4 мянгаар буюу дахин огцом нэмэгдлээ. Ойролцоогоор дөрөвний нэг нь Москвад бүртгэгдсэн байна.

Францад тархалтын шинэ давлагаа “хүчтэй” газар авах магадлалтайг анхаарууллаа. Грект гурван долоо хоногийн хөл хорио тогтоосон байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хариу хүлээгдэж байгаа АНУ-д “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол 100 мянга давлаа. Нью-Йоркт энэ үзүүлэлт зургаан сарын дээд түвшиндээ хүрсэн бол Нью-Жерсид хэт өндөр байгааг тус мужийн захирагч шүүмжиллээ. Колорадод Талархлын баяраар олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг шаардаж байна. Тус улсын хэмжээнд хэрэв тархалт одоогийн эрчээ хадгалбал энэ сарын эцсээр, Талархлын баяраас өмнө эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, хорио цээрийн дэглэм тогтооход хүрч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

“Regeneron” компани энэ сарын эцэс гэхэд “коронавирус”-ийн халдвар авсан 80 мянган өвчтөн эмчлэхэд зориулж гарцаа нэмэгдүүлэхийг зорьж байна. АНУ-ын Засгийн газартай хийсэн 450 сая ам.долларын гэрээний дагуу ирэх нэгдүгээр сарын эцэс гэхэд 100 мянган тун эмчилгээ бэлэн болгохоор төлөвлөжээ.

Түүнчлэн “Astrazeneca” нэгдүгээр сард олон зуун сая вакцин нийлүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Үүний тулд энэ ондоо багтаж “COVID-19”-ийн эсрэг үр нөлөөтэй вакцин хөгжүүлсэн гэдгээ батлах шаардлагатай юм.

Дэлхийн хэмжээнд “COVID-19″-ийн халдвар авсан тохиолдол хоногт 602 мянгаар нэмэгдэж, 49 сая давлаа. Харин эндсэн 8.7 мянган тохиолдол шинээр бүртгэгдээд байна

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …