Шуурхай: ХӨСҮТ-ийн 27 настай эмчээс коронавирус илэрлээ

Монгол улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 374 болоод байна. Өнөөдөр шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Тав дахь тохиолдол нь мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай, нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн. Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс илэрлээ. Уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан.

Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь эдгэрсэн бөгөөд 54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомт дээрээс буцаж, нутагтаа эмчилгээнд орсон. Халдвартай байсан гурван иргэн нутаг буцсанаар эмчилгээнд байх ёстой 57 хүний 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ОХУ-ын гурван иргэн эх орондоо эмчлүүлхээр буцсан байгаа.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр 200 ор бэлтгэснээс 54 хүн эмчлүүлж байна. Нэмж 200 ор гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид 400 болгохоор ажиллаж байна” гэв.

Гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсээд, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, гараа тогтмол угааж байхыг зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …