Т.Мөнхсайхан: Ойрын хавьталын 24 хүнийг тусгаарласан

Шуурхай мэдээ: Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүлмэндийн байгууллагаас Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлж байна.

Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулагийн боомтоор аравдугаар сарын 14-нд орж ирсэн жолоочийг Сэлэнгэ аймагт шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан учир Энхсаран сувилалд тусгаарласан. 21 хоног тусгаарлах байранд байх хугацаандаа 3 удаагийн шинжилгээ өгч тусгаарлалтын байрнаас гарсан. Бид эргэн танадалтын журмаар иргэнийг эхнэрийн хамт шинжилгээнд хамруулахад хариу нь коронавирустэй гэж гарсан учир ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. Одоогийн байдлаар ойрын хавьтал байж болох 24 хүнийг тусгаарлан ажиглалт хийж байна. Шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна”гэв.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …