Тээврийн автомашины жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Улмаар тухайн иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан байна. PCR шинжилгээгээр халдвартай жолооч Д-ийн хадам ээж болон хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна. Коронавирусийн халдвар авсан дүү нь МУБИС-ын оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар тархаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэх мэдээлэл байна.
Эрүүл мэндийн яам 15 цагаас шинжилгээний хариуг албан ёсоор мэдээлэх юм. Үргэлжлүүлэн шинжилгээний хариунуудыг мэдээлэх болно.