Т.Гантөмөр:Нийслэлийн есөн дүүрэгт зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 дэлгүүр үйлчилгээ явуулж байна

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн худалдаа үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Тэрээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар  үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, хоол үйлдвэр үйлчилгээний 10047 газар байна. Энэ дотроос зөвхөн хүнсний худалдааны  том, жижиг  68 төв байна.

Нийслэлийн есөн дүүрэгт зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 дэлгүүр үйлчилгээ явуулж байна. 07-22.00 цагийн хооронд ажиллана. Согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баарны үйлчилгээг түр хаасан. Нийслэлийн хүнсний хангамж тогтвортой, найдвартай байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …