А. Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал болох 219 хүнээс халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө мэдээлэл хийснээс хойш шинжилгээ, тандалт судалгаа үргэлжлүүлэн хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүн байгаагаас 48 хүнд нь шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын 48 хүний нэгээс нь коронавирус илэрсэн байсан.

Илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж одоогийн байдлаар нийт 36 хавьтлыг илрүүлж шинжилгээнд оруулаад байна. Мөн 11-р сарын 11-ний өдөр батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал болох 219 хүн, 11-р сарын 12-ны өдөр батлагдсан 99 хүн , нийт 318 хүнд шинжилгээ, тандалт хийж байна. Одоогийн байдлаар хоёрдогч хавьтал болох 219 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна. Тандалт, судалгаа , шинжилгээний ажил үргэлжилж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …